Казахстанд үнэ төлбөргүй суралцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙКазахстан Улсын Семей хотын Х.Шакеримийн нэрэмжит их сургуульд оюутан элсүүлэх хүмүүс Өлгийд хүрэлцэн ирлээ.
Уг сургуулийн төлөөлөгч И.Досбек энэ ажил хэргийнхээ талаар тайлбарлан ярихдаа, Манай зорилго бол бусад оронд оршин суудаг казах залуучуудад боловсрол, мэргэжил олгох явдал юм. Казахстаны нийгэм улс төрийн амьдрал, түүхтэй танилцуулах үүднээс эхний жил бэлтгэл ангид оюутны тэтгэлэгтэй үнэ төлбөргүй суралцуулаад, их дээд сургуулиудад шалгалтаар элсүүлнэ. Гурваас дээш дүнтэй шалгарсан нь дуртай сургуульдаа элсэж, сургалтын төлбөргүй суралцах боломжтой. Бид өнгөрсөн хавар энд ирээд бүрэн дунд сургууль төгсөх гэж буй зарим сурагчдыг бүртгэж авсан. Одоо энэ сарын 24-нийг хүртэл нэмж элсэгчдийг бүртгэж байгаа. Элсэхийг сонирхогчид гадаад паспорт болон боловсролын үнэмлэхийн хуулбар, үндэс угсааныхаа талаарх лавлагаа, дөрвөн ширхэг цээж зурагтай ирнэ гэв.
Ш.Айзаря