Хөл бөмбөгчин Г.Ганбаяр Унгарын дээд лигийн мөнгөн медаль хүртжээ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-05-11 09:48:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европ тивд тоглож буй, хөл бөмбөгчин монгол хүүгийн нэгэн шинэ амжилтаар Монголын хөл бөмбөгийн түүх баяжиж байна.


Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, алдарт Пушкаш академийн довтлогч Ганболдын Ганбаяр багийнхаа хамт Унгарын дээд лигийн тэмцээнд хүчээ сорьж медалийн эзэд болов.



Алдарт Пушкашийн нутагт, домогт Ференцварошийн араас аман хүзүүднэ гэдэг яах аргаүй бахдам амжилт юм. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны 2015 онд эхлүүлсэн "Пушкашийн хүүхдүүд" төсөлд 10 гаруй хөвгүүн хамрагдаж, эхнээсээ ийнхүү үр дүнгээ харуулсаар байна.



Ташрамд дуулгахад, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар: “Ирэх намар Г.Ганбаяр Европын цомын төлөө тоглохыг бид бүхэн үзнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Эцэг эх, гэр бүл, Хоромхон клуб, шигшээ багийнхан, МХБХ-ны хамт олон, зөвлөл, Унгар дахь Элчин сайдын яам, фэнүүдэд нь баяр хүргэе” хэмээн өөрийн нүүр хуудсандаа бичжээ.



Холбоотой мэдээ