Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2021-05-10 17:39:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Дундговийн нутаг, Дорноговийн баруун хойд, маргааш өдөр Дорноговийн зүүн хойд, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

                                                                                                                                                   

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, тээвэрчид, иргэдэд анхааруулав.

 

2021 оны 5 дугаар сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, талын нутгаар, 15-нд нутгийн баруун хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. 13-нд нутгийн өмнөд хагаст дулаахан байна
Холбоотой мэдээ