Архаг, суурь өвчтэй хүмүүсийг вакцинд хамруулах гурван түр цэг байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний вакцины эсрэг заалттай хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, вакцин хийх гурван түр цэг байгуулсныг ЭМЯ-наас мэдээлэв.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, “Архаг суурь өвчинтэй эсхүл бусад өвчний улмаас вакцинаа хийлгэж чадаагүй, харшилтай, нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай гэсэн хүмүүсийг өнөөдрөөс Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэгт байгуулсан түр цэгт үзлэгт хамруулж байгаа. Түр цэгт нарийн мэргэжлийн эмч нар иргэдийг үзээд, шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж, вакцин тарина” гэлээ.