Сорьцыг богино хугацаанд шинжлэх боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-07 13:21:13

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг коронавирусний халдварыг богино хугацаанд шинжлэх, урвалж ялгах шинэ төхөөрөмжтэй боллооТус төхөөрөмжийг өнөөдөр  Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн вируслогийн салбар лабораторид хүлээлгэн өгчээ.

Энэхүү тоног төхөөрөмж нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Ховд аймгийн Онцгой комиссын хамтын хөрөнгө оруулалт болох 60 гаруй сая төгрөгийн өртөгтэй аж.  

Өмнө нь ашиглаж байсан урвалж ялгах төхөөрөмж нь 2014 онд суурилуулсан гар ажиллагаатай, 32 сорьцыг ялгахад гурван цаг зарцуулдаг байсан. Мөн хоногт өөрийн аймгийн төдийгүй бүсийн аймгуудаас ирүүлсэн 250-300 орчим, ачаалал их үед 500-600 гаруй сорьцод шинжилгээ хийж байсан юм.

Тэгвэл одоо БНХАУ-д үйлдвэрлэсэн "healgen" брэндийн хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий шинэ төхөөрөмж суурилуулснаар 32 сорьцыг 25-28 минутад шинжлэх хүчин чадалтай. Бүрэн автомат учраас цаг хугацаа, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг өмнөхөөс зургаа дахин хэмнэх давуу талтай аж

Мөн хүлээлт, чирэгдэл үүсэхгүй. Улмаар мэргэжлийн байгууллагууд коронавирусний халдвар илрүүлэх, хариу арга хэмжээ авах, хумих ажлыг шуурхай зохион байгуулах боломж бүрдсэн гэж албаныхан хэллээ.    

Холбоотой мэдээ