“Moderna”-гийн вакцин урьдчилсан дүнгээр хүүхдүүдэд 96 хувийн үр дүн үзүүлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-05-07 10:19:58

ВАШИНГТОН. /CNN/. Америкийн “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакцин өсвөр насны хүүхдүүдэд хийсэн туршилтын урьдчилсан дүнгээр 96 хувийн үр дүн үзүүлжээ.


"Moderna" компанийн гүйцэтгэх захирал Стефан Банселийн мэдээлснээр, өсвөр насны хүүхдүүдийг “mRNA-1273” вакцинд хамруулсан “TeenCOVE” нэртэй туршилтад 12-17 насны 3200 гаруй хүүхдийг хамруулсан байна. 


"Бид туршилтынхаа урьдчилсан дүнгийн талаар танилцуулж байгаадаа баяртай байна. Энэхүү судалгааны хоёрдугаар үе шатны урьдчилсан дүнгээр вакцин 96 хувийн үр дүн үзүүлсэн бөгөөд одоогоор ноцтой нөлөө илрээгүй” гэж С.Бансель хэлжээ.


Moderna”-гийн вакциныг одоогийн байдлаар 18 болон түүнээс дээш насны хүмүүст хэрэглэж байгаа юм. 


Холбоотой мэдээ