Гашуунсухайт боомтыг “Ногоон бүс” болгохоор зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-05-06 18:13:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын ажилтай өнөөдөр танилцаж байна.


Гашуунсухайт боомтын тухайд Монгол Улсын экспортын гол гарц бөгөөд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын ажлыг идэвхтэй зохион байгуулж “Ногоон бүс” болгохоор зорьж байна. Тус боомтод дархлаажуулалт энэ оны гуравдугаар сарын 18-нд эхэлсэн бөгөөд богинын тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүсийн иргэд, багийн хүн амыг вакцинд хамруулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 40 мянга 23 хүнийг вакцины нэгдүгээр тун, 12 мянга 177 хүнийг хоёрдугаар тундаа хамруулжээ. 


Мөн тус боомтод Дотоодын цэргийн ангийн 50 цэрэг урт богинын тээврийг тусгаарлах хамгаалалтад тавдугаар сарын 4-ний өдрөөс ажиллаж эхлээд байна. 


Ташрамд дурдахад, өнгөрсөн сарын 30-наас тус боомтын ажиллагааг хаасан ч өнөөдрөөс тээврийг явуулж эхэлсэн байна. Өнөөдөр барааны 9, нүүрсний 49, баяжмалын 16 тээврийн хэрэгсэл хил гарсан байна. 

Холбоотой мэдээ