Бямба гаргаас нийтийн тээвэр ердийн цагийн хуваариар зорчино

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-05-06 15:42:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг энэ сарын 8-ны 06.00 цагаас бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болсон. Үүний дагуу нийслэл хот доторх нийтийн тээврийн хэрэгсэл бямба гаргаас ердийн цагийн хуваариар зорчихоор болж байна.


Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сахин үйлчилнэ. Мөн автомашинууд улсын дугаарын хязгаарлалтын дагуу замын хөдөлгөөнд оролцоно.



Засгийн газрын хуралдааны шийдвэрээр 18 чиглэлээс бусад ААН-ийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулж хэвийн горимд шилжүүлэх журмыг УОК-оос батлаад байна.


Холбоотой мэдээ