Тулаанч Д.Батгэрэл UFC холбоотой гэрээгээ сунгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-06 14:58:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн холимог тулааны UFC холбоонд хүч үзэж буй тулаанч Д.Батгэрэл гэрээгээ албан ёсоор сунгажээ.


Тэрбээр 2019 онд UFC холбоотой 20 сарын хугацаанд дөрвөн тулаан хийх 50 мянган ам.долларын анхны гэрээгээ байгуулсан юм байна. Уг гэрээнд Д.Батгэрэл ивээн тэтгэгч болон ялалт байгуулсан бонус нэмж авах заалт орсон аж.


Монгол тулаанч Д.Батгэрэл 31 настай бөгөөд UFC холбоонд 3 тулаан хийж, 2 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байгаа юм. Тэрбээр Phoenix MMA and K1 Management агентлагт харьяалагддаг.


Д.Батгэрэл сүүлд Кевин Нативидадтай хийсэн тулаанаасаа нийт 36 мянган ам.долларын ашиг олжээ. Нийт 16 мянган ам.долларыг тулалдсаныхаа төлөө, 4000 ам.долларыг ивээн тэтгэгчдээс, 16 мянган ам.долларыг тулаанд ялсныхаа төлөө тус тус хүртсэн байна. Харин өмнөх Гидо Каннеттиг ялсан тулаанаасаа 23.5 мянган ам.долларын ашиг олжээ.

Холбоотой мэдээ