Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд 1126 төрийн албан хаагч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-05-05 22:06:59
Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ жилийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Хэнтий аймгийн хэмжээнд нийт 1126 төрийн албан хаагч ажиллана.
Үүнээс Сумын сонгуулийн хороонд 94, хэсгийн хороодод 643, мэдээллийн технологийн даамлаар 108, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнаар 89, цагдаагийн хамгаалалтад 89, ариутгал халдваргүйтгэлд эрүүл мэндийн салбарын 89 төрийн албан хаагч ажиллах ажээ.
Мөн аймгийн Сонгуулийн хороо 9, Мэдээллийн технологийн баг 5, сумдын сонгуулийн хороо 5, хэсгийн хороод 7, Бор-Өндөр, Хэрлэн сум сонгогчдын тоо их учраас 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах аж. Сонгуулийн үеэр ажиллах ажилтнуудыг энэ сарын 4-нөөс вакцинд хамруулж эхэлжээ. Түүнчлэн "Ковид-19" цар тахалтай холбоотойгоор сонгуулийн хороодод ажиллах 155 төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлсэн байна.
Холбоотой мэдээ