Сүүлийн 24 цагт 142 хүнд хийсэн түргэвчилсэн оношлуурын хариу бүгд сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-05-05 15:11:49

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Баянхонгор аймагт коронавируст халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй. 

Тусгаарлах эмнэлэгт эмчлүүлж буй хоёр иргэний нэг нь эдгэрч гэрийн ажиглалтад шилжжээ. Ингэснээр Баянхонгор аймагт коронавирусний нийт батлагдсан 85 тохиолдлын 84 нь бүрэн эдгэрээд байна. 

Одоо Тусгаарлах эмнэлэгт эмчлүүлж буй нэг иргэний биеийн байдал хөнгөн, тогтвортой эмчилгээ хэвийн үргэлжилж байна. 

Сүүлийн 24 цагт нийт 142 түргэвчилсэн сорил тавьсан бөгөөд хариу бүгд сөрөг гарчээ. 

Холбоотой мэдээ