Увс аймагт жуулчид олноор ирэх төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-20 12:10:32

Энэ жил АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болох гэж байгаатай холбогдуулан гадаадын аялагч жуулчид Увс аймагт олноор ирэх төлөвтэй байна.

Увс аймаг нь байгалийн үзэсгэлэнт газрууд элбэг, нуур устай тул сүүлийн жилүүдэд гадаад дотоодын жуулчид олноор ирж адалт явдалт аялал хийх болжээ. Энэ жил аялал жуулчлал, амралтын 15  газар Увсад ажиллаж зочид төлөөлөгчдийг хүлээн авах юм байна. Тухайлбал, Увс нуур, Хяргас нуур, Хэцүү хад, Цүнхэг, Хархираа зэрэг газарт аялал жуулчны бааз, амралтын газрууд ажиллах нь ээ.

Ирэх 8-р сард ОХУ-ын Тува улстай хамтран Увс аймагт “Эв модны наадам” хийхээр болсон байна. Мөн Цогцолбор 1-р сургуулийн 90 жилийн ой, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой болох тул дотоод гадаадын жуулчид олноор ирэх хандлагатай хэмээн мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ