Алжир даяар нийгмийн сүлжээг хаажээ

Дэлхийд | Боловсрол
dorjkhand@montsame.mn
2016-06-20 11:08:45

АЛЖИР. /ВВС/. Дунд сургуулийн шалгалтын үеэр сурагчид хуулах оролдлого хийхээс урьдчилан сэргийлэхийн тулд Алжир даяар нийгмийн сүлжээг түр хугацаагаар хаажээ.

Эхний шалгалтын материалын агуулга онлайнаар задарсан учраас сурагчдын бараг тал хувь нь дахин шалгалт өгөхөөс аргагүйд хүрсэн байна. Шалгалт өчигдрөөс эхэлжээ.

Шалгалтаас өмнө сурагчид фэйсбүүк болон бусад нийгмийн сүлжээ рүү орж, шалгалтын материалын асуултын хариуг олох боломжтой байсан аж.

Алжир нь сүүлийн жилүүдэд шалгалтын материалууд алдагдаж байгаатай хатуу тэмцсээр байгаа ажээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ