Зэвсэгт хүчний зуны хувцасны хангалт явуулав

Монголын мэдээ | Нийгэм
dusem11@yahoo.com
2021-05-04 08:45:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Зэвсэгт хүчний цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын дулааны улирлын дүрэмт хувцасны хангалтыг 310 дугаар анги дангаар хариуцан ажиллаж байна.


ЗХЖШ-ын Материал, техникийн газрын даргын тушаалаар хийгдсэн уг ажлын хүрээнд ангийн бүрэлдэхүүн дөрвөн багт хуваагдан Зэвсэгт хүчний ангиудад хүрч, хангалтыг зохион байгуулаад дуусах шатандаа оржээ.


Энэ тухай Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн хувцасны хангалтын тасгийн чанар шалгагч, ахмад А.Мөнгөншагай: “ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид 5 дугаар сарын 1-ний өдөр дулааны улирлын дүрэмт хувцсанд шилжсэн. Үүнтэй холбогдуулан ангиуд, тэдгээр бүрэлдэхүүний хангалтыг ерөнхийд нь бүрэн хийж дуусгаад байна. Өмнө нь хувцасны нярав, бусад албан тушаалтан өөрсдөө ирж, хувцасны хангалтаа авдаг байсан бол цар тахлын халдвар, хорио цээрийн дэглэмээс шалтгаалж энэ жил манай анги ийнхүү хангалтыг хариуцан, амжилттай зохион байгууллаа” гэв.

Холбоотой мэдээ