БНХАУ Мьянмарт вакцин хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-05-03 12:02:44

ЯНГОН. /Xinhua/. БНХАУ-ын Засгийн газраас хандивласан “COVID-19”-ийн вакциныг Мьянмарын Янгон хотын олон улсын нисэх буудалд ням гарагт хүлээн авлаа гэж тус улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яам мэдээлжээ.


"БНХАУ Мьянмарт вакцин хандивлана гэдгээ энэ оны эхээр мэдэгдээд байсан бөгөөд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах чухал цаг үед ийнхүү хүлээлгэн өгсөн нь хоёр орны найрамдалт харилцааны илэрхийлэл болж байна” гэж ЭСЯ-ны мэдэгдэлд дурджээ.


Мөн хандивын вакцин Мьянмарын иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, цар тахалтай тэмцэхэд хувь нэмэр оруулна хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ. COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш БНХАУ, Мьянмарт үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлж, БНХАУ-аас эм, тоног төхөөрөмж хандивлахын сацуу эмнэлгийн мэргэжилтнүүдийг илгээж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ