Түвшинширээ суманд коронавиурсний халдвар бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-05-02 13:59:21

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 71 сорьцод шинжилгээ хийхэд дөрвөн тохиолдол батлагдаж, нийт халдвар авсан хүний тоо 172 боллоо. Шинээр Баруун-Урт суманд нэг, Мөнххаанд хоёр, Түвшинширээ суманд нэг тохиолдол нэмж батлагдсан. Ингэснээр Сүхбаатар аймгийн найман суманд коронавирусний халдвар бүртгэгдээд байна.

Түвшинширээ суманд бүртгэгдсэн тохиолдол нь Хэнтий аймгаас 4 дүгээр сарын 28-нд сумандаа ирж, гэрийн тусгаарлалтад байх хугацаанд халдвар илэрсэн учир зөөвөрлөгдсөн гэж үзэж байгаа аж. Тухайн иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусгаарлах эмнэлэгт эмчилж байна.

Харин сүүлийн 24 цагт таван хүн эдгэрч эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 127 боллоо. Одоогоор АНЭ-т 36, Онгон сумын ЭМТ-д дөрвөн иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлэгчдийн биеийн байдлын тухайд хөнгөн 39, хүнд нэг иргэн байна.

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ