Коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж 86 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-05-02 12:55:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 26 тохиолдол нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 86 боллоо. 

Ингэснээр аймгийн төв Есөнбулагт 74, Тайшир-5, Хөхморьт-4, Цээл, Эрдэнэ, Төгрөг суманд тус бүр нэг тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр тохиолдлуудын 78 нь хөнгөн, 8 нь хүндэвтэр хэлбэрээр эмчлүүлж байгаа тухай АОК-оос мэдээлэв. Дээрх тохиолдлуудын 38 нь эрэгтэй, 48 нь эмэгтэй байгаа аж. 

Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд түргэвчилсэн оношлуураар 389, 615 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Ингэснээр коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш түргэвчилсэн оношлуураар 12274, 2447 сорьцыг PCR шинжилгээнд хамруулсан байна. 

Холбоотой мэдээ