Энэтхэгт 40 гаруй улс орон тусламж санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-04-30 10:12:59

ШИНЭ ДЕЛИ. /Reuters/. “Манай улсад коронавирусний халдвар хурдацтай тархах болсны улмаас эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэнтэй холбогдуулан 40 гаруй улс орон тусламж санал болгоод байна” гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яам мэдээлэв.


Энэтхэгт пүрэв гарагт халдварын 370 мянга гаруй тохиолдол шинээр илэрч, 3600 гаруй хүн нас барсан нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлтүүд болсон юм. Мөн сүүлийн үед орон даяар хүчилтөрөгчийн хомсдол үүсжээ.


Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Европ, Ойрхи Дорнод, Ази болон бусад бүс нутгийн 40 гаруй улс орон эмнэлгийн тоног төхөөрөмж, эмийн бүтээгдэхүүний тусламж санал болгосон байна.


"Одоогийн байдлаар Их Британи, ОХУ-аас хүчилтөрөгч, амьсгалын аппаратууд хүлээн аваад байгаа бол АНУ-ын тусламжийг баасан гарагт хүлээн авах төлөвтэй байна” гэж тус яам мэдээлжээ.

Холбоотой мэдээ