Монгол Улсын хэмжээнд 5408 хүүхэд коронавирусээр халдварлаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-04-23 19:11:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд 5408 хүүхэд коронавирусээр халдварласан байна. Энэ нь Монгол Улсад нийт батлагдсан тохиолдлын 20 хувь гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр мэдээлэв.


Өнөөдрийн байдлаар 1725 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Халдвар авсан хүүхдүүдийн эмнэл зүйн шинж тэмдэг харьцангуй бага байгаа бөгөөд хүндэрсэн тохиолдолд ЭХЭМҮТ-д эмчилж байгаа аж.


Ташрамд дурдахад, УОК-оос нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрладаг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувилалд 180 ор дэлгэж, коронавирусээр халдварласан хүүхдүүдийг хүлээн авч эхэлсэн байна. 

Холбоотой мэдээ