МИАТ анх удаа Африк тив рүү нислэг үйлдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-23 17:24:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн JU1015 бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлөг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханнесбург хотын чиглэлд захиалгат нислэг үйлдлээ.


ӨАБНУ-ын Йоханнесбург хотыг зорьсон нислэг 24 цаг 2 минутбуцах нислэг 22 цаг 27 минут үргэлжилж өнөөдөр 6.44

цагт Улаанбаатар хотын Буянт-Ухаа ОУНБ-д амжилттай газардав.


Энэ нислэг Монгол Улсаас эхлэлтэй Африк тивийг зорьсон анхны нислэг бөгөөд МИАТ компанийн агаарын хөлгүүд дэлхийн таван тивд хүрч чадсаныг тус компаниас мэдээлсэн юм.


Нислэг үйлдэхийн тулд агаарын замын дагуух нийт 20 улсын агаарын тээврийн удирдах байгууллагаас 24 төрлийн зөвшөөрөл авах, тооцоо судалгаа хийх, урьдчилсан бэлтгэл хангах зэрэг ажлыг шуурхай амжилттай зохион байгуулжээ.


Монгол Улсаас анх удаа ӨАБНУ-ыг зорих түүхэн нислэгийг халдвар хамгаалал, аюулгүй байдлын нөхцөлийг бүрэн хангаж амжилттай гүйцэтгэжээ.

 

Холбоотой мэдээ