Элчин сайд Ш.Батцэцэг Кубын вакцин үйлдвэрлэгч “Финлай” институтийн Гадаад харилцааны хэлтсийн даргатай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-04-21 14:48:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг Кубын вакцин үйлдвэрлэгч “Финлай” институтийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Рикардо Перезтэй уулзлаа.


Уулзалтаар коронавирусний эсрэг “Соберана 01”, “Соберана 02” болон “Соберана +” вакцины талаар мэдээлэл сонслоо. Энэ оны 8 дугаар сараас эхлэн дэлхийн зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа эдгээр вакцины клиникийн туршилтын үйл явц, үр дүн, вирусийг эсэргүүцэх чадамжийн үнэлгээ, хувь, хадгалалт, тээвэрлэлтийн горим, дэлхийн бусад оронд үйлдвэрлэж буй вакцинуудаас ялгарах онцлог, давуу тал зэргийн талаар “Финлай” институтээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.


Тус институтээс 30 гаруй жилийн туршлагадаа тулгуурлан хөгжүүлж байгаа эдгээр вакциныг Монгол Улсын Засгийн газрын холбогдох байгууллагуудад мэдээлэл танилцуулах зорилгоор ойрын хугацаанд цахим уулзалт зохион байгуулахаар талууд харилцан тохиролцов.

Холбоотой мэдээ