“Volkswagen” цахилгаан автомашин үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-06-17 11:53:01

БЕРЛИН. /NHK/. Шинэ санаачилгын хүрээнд ирэх 10 жилд 30 гаруй төрлийн шинэ цахилгаан автомашин танилцуулахаар төлөвлөж байна гэж “Volkswagen” компани мэдэгдлээ.  

"Volkswagen” компанийн АНУ-д нийлүүлдэг дизель хөдөлгүүртэй автомашин нь тус улсад мөрдөж буй стандартаас 40 дахин их хорт утаа ялгаруулж байсныг шинжээчид тогтоожээ. Гэтэл тус компани утаа шалгах төхөөрөмжөөр шалгах үед хорт утааны хэмжээ хэвийн мэт харагдуулдаг программ ашиглаж байсан нь илэрсэн юм.

Тус компанийн гүйцэтгэх захирал Мартин Винтеркорн "үүнийг сонсоод маш их цочирдсон гайхсанаа" мэдэгдэн, “Volkswagen”-д одоо шинэ баг, шинэ алхам хэрэгтэй” гэж хэлээд огцорсон юм. Үүний дараахан тус компани 2025 он хүртэлх ажлын төлөвлөгөөгөө Вольфсбург хотноо танилцуулжээ.

Компанийн удирдлага мэдэгдэхдээ “бид бизнесийнхээ гол чиглэлийг шинэчлэн өөрчлөхөд анхаарал хандуулж, тэргүүлэгч компани болно” гэжээ. Үүний тулд "Фольксваген" жилд 2-3 сая ширхэг цахилгаан автомашин борлуулах зорилт тавиад байгаа юм. Түүнээс гадна, Автомашиныг богино хугацаагаар түрээслүүлэх /car sharing/ болон роботаксины үйлчилгээ зэрэг нь тус компанийн орлогын шинэ эх үүсвэрүүд болох ажээ.

"Volkswagen" компанийн Гүйцэтгэх захирал Матиас Мюллер хэлэхдээ "энэхүү шинэ төлөвлөгөө бол компанийн түүхэнд өмнө нь хийж байгаагүй хамгийн том өөрчлөлт юм" хэмээн онцоллоо.  

Х.Сарнай


 

Холбоотой мэдээ