Үйлдвэрлэлийн ослын тохиолдол өмнөх оныхоос багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-20 16:41:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  МХЕГ-ын мэдээллээр, энэ оны эхний улиралд үйлдвэрлэлийн ослын 45 тохиолдол бүртгэгджээ.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 39 (46,4 хувь), өмнөх улирлынхаас 69 (59,8 хувь) тохиолдлоор багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Нийт осолд өртсөн иргэдийг эрхэлж байсан ажил мэргэжлээр нь ангилбал, энгийн ажил мэргэжлээр 17 (37,8 хувь), суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчаар 7 (15,6 хувь) , зэвсэгт хүчний ажил, мэргэжил, үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтнаар 6 (13,3 хувь), техникч, туслах, дэд мэргэжилтнээр 3 (6,8 хувь), мэргэжилтэн, контор, үйлчилгээний ажилтнаар 2 (4,4 хувь), менежер, худалдаа, үйлчилгээний ажилтнаар тус бүр 1 (2,2 хувь) нь ажилласан аж.

 

Холбоотой мэдээ