В.Путин Кубын ерөнхийлөгчид баяр хүргэжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-20 16:00:29

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канельд Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогдсонд нь баяр хүргэжээ.


“Куба улстай тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг бид өндрөөр үнэлж байна. Хоёр улсын нөхөрсөг ард түмний сайн сайхны төлөө үр дүнтэй хоёр талт яриа хэлэлцээ, харилцан ашигтай хамтын ажиллагааг хамтын хүчин чармайлтаар бид цаашид өргөжүүлэн хөгжүүлнэ гэж найдаж байна” хэмээн ОХУ-ын Төрийн тэргүүний баяр хүргэсэн цахилгаанд дурдсан байна. 


Түүнчлэн намын хурлын шийдвэр нь ерөнхийлөгчийн улс төрийн өндөр эрх мэдлийг бүрэн нотлохын сацуу улс орондоо байгуулсан гавьяа зүтгэлийг нь хүлээн зөвшөөрч буйг батлан харуулж байна хэмээн В.Путин онцлон тэмдэглэв.


Рауль Кастро огцорч буйгаа мэдэгдсэний дараа Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ерөнхийлөгч сонгогдсон тухай Кубын Коммунист нам даваа гарагт мэдэгджээ. 

Холбоотой мэдээ