Их Британи цар тахлыг сөрөн зогсох олон улсын бүлэг байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-20 15:55:57

ЛОНДОН. /Reuters/. Их Британи шинэ цар тахлуудыг үр дүнтэй сөрөн зогсохын тулд олон улсын шинжээчдийн бүлэг байгуулж буйгаа мэдэгдлээ.


“Reuters” агентлагийн мэдээлснээр, “Долоогийн бүлэг”-ийн /G7/ ивээл дор байгуулсан Цар тахлын бэлэн байдлыг хангах түншлэлийн хүрээнд зургаадугаар сард болох “G7”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр шинэ вирусүүдийн вакциныг 100 өдрийн дотор гарган авах зорилгод хэрхэн хүрэх талаар зөвлөмжүүдийг гаргах аж.


“Их Британи коронавирусээс илүү сайн хамгаалж, ирээдүйд дэлхий даяар гарч болзошгүй цар тахалд бэлэн байх байдлыг бэхжүүлэхийн тул түншүүдтэйгээ хамтран ажиллахаар шийдлээ. Энэхүү шинжээчдийн шинэ бүлэг нь дэлхийн өнцөг булан бүрт хүмүүсийг шинэ өвчнөөс хамгаалах бидний хүчин чармайлтад олон жилийн туршид дэмжлэг үзүүлнэ” гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгджээ.


Шинжээчдийн бүлгийг Их Британийн Засгийн газрын эрдэм шинжилгээний ахлах зөвлөх Патрик Валланс даргалж, “AstraZeneca”, “Pfizer”, “Johnson & Johnson” зэрэг эм үйлдвэрлэгч компаниудын удирдлагууд үйл ажиллагаанд нь оролцоно.


Холбоотой мэдээ