Мексик-АНУ-ын хил дээрх цагаач хүүхдүүдийн тоо олноор нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-04-20 12:05:54

ВАШИНГТОН. /BBC/. Мексикээс АНУ-д нэвтрэх хүсэлтэй цагаач хүүхдүүдийн тоо 2021 оны эхэн үеэс хойш ес дахин нэмэгдээд байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан даваа гарагт мэдээлжээ.


Тодруулбал, Мексикийн түр хоргодох байрнууд дахь хүүхдүүдийн тоо 380-аас 3500 болж нэмэгджээ. Тэдний дийлэнх нь Хондурас, Гватемал, Эль Сальвадор болон Мексик хүүхдүүд байгаа бөгөөд тэн хагас нь асран хамгаалагчгүйгээр ирсэн байна.


АНУ руу нэвтрэх эсвэл нутаг буцаагдахаа хүлээж буй хүүхдүүдийн тоо өдөрт 300 орчмоор нэмэгдэж байна. Мөн хилийн Рейноса зэрэг сууринд цагаач гэр бүлүүд түр хуаран барих болжээ.


“Мексик дэх цагаач хүүхдүүд, тэдний эхчүүдийн амьдарч буй нөхцөл улам дордож болзошгүйд бид санаа зовниж байна” гэж Хүүхдийн сангийн Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын асуудал хариуцсан тэргүүн Жан Гоф мэдэгдсэн байна.


BBC” телевизийн Латин Америк дахь сурвалжлагч Уилл Грантын мэдээлснээр, Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа хүүхдүүдийг нь Америк дахь гэр бүлийн гишүүдэд нь хүлээлгэн өгнө хэмээн найдсан олон гэр бүл хүүхдүүдээ хил дамнуулан харгалзах хүнгүйгээр юм уу наймаачдын хамтаар илгээх болжээ. 

Холбоотой мэдээ