М.П.Сингх: Монгол Улсад аль болох ойрын хугацаанд вакцин нийлүүлэхийн төлөө байгаа

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-04-17 16:04:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг энэ сарын 16-нд хүлээн авч уулзав.


Уулзалтаар цар тахлын үеийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Энэтхэг Улсаас КОВИД-19-ийн эсрэг вакцин нийлүүлэх асуудлаар санал солилцсон.


Энэтхэг Улс ойрын хугацаанд цар тахлын эсрэг вакцины үйлдвэрлэлээ нэмэхээр ажиллаж байгаа бөгөөд Стратегийн түнш Монгол Улсад аль болох ойрын хугацаанд вакцин нийлүүлэхийн төлөө байгаагаа Элчин сайд М.П.Сингх илэрхийлэв. Мөн тэрбээр, Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал тун удалгүй сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ