Аймгийн хэмжээнд 45394 толгой мал хорогджээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-04-17 15:12:03

Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд нийт 45394 мал хорогджээ. Энэхүү нийт хорогдсон малыг төрлөөр нь авч үзвэл тэмээ 1498 адуу 1250, үхэр 790, хонь 9756, ямаа 32100 байна.

Малын хорогдол нийт мал сүргийн 1.6 хувийг эзэлж байна. Огт малгүй болсон өрх 1 /Ханхонгор суманд/, мал сүргийн 50 хувиас дээш хорогдсон 30 өрх байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. 

Өмнөговь аймагт 15 сумын 1749 өрхийн 922,8 мянган толгой мал оторлож яваагаас гадны аймаг /Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Төв, Говьсүмбэр, Хэнтий/ сумын нутагт 10 сумаас 126 өрхийн 78,7 толгой мал байгаа юм. Өөрийн аймгийн бусад суманд 12 сумын  926 өрхийн 517,9 толгой мал, Улсын тусгай хамгаалалттай газарт 8 сумын 504 өрхийн 237,4 толгой мал, хилийн зурвас газар 10 сумын 193 өрхийн 88,7 толгой мал өвөлжөөд хаваржиж байна. Өөрийн аймгийн отор нүүдлээс гадна Баянхонгор аймгаас 229 өрхийн 79011 толгой мал, Өвөрхангай аймгаас 173 өрхийн 104778 толгой мал, Дундговь аймгаас 115 өрхийн 63204 толгой мал, нийт 517 өрхийн 246993 мал өвөлжөөд хаваржиж байна. Ирсэн отор нүүдэл буцаагүй байгаа аж.

Холбоотой мэдээ