85 иргэн бүрэн эдгэрчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-04-16 21:17:24

Архангай /МОНЦАМЭ/. АОК: Архангай аймагт сүүлийн 24 цагт 391 сорьцод PCR шинжилгээ хийснээс 19 тохиолдол шинээр бүртгэгдлээ.  

Үүнд: Эрдэнэбулган суманд 7, Эрдэнэмандалд 8, Хайрхан суманд 4 тохиолдол тус тус байна. 

Эдгээр 19 тохиолдол нь:

-Эрдэнэмандал, Хайрхан сумын буяны ажилтай холбоотой голомтоос 12,

-Эрдэнэбулган сумын тусгаарлалтад орсон ойрын хавьтлын иргэдээс 5, нийтийн байрнаас 2 тохиолдол батлагдлаа. 

Ийнхүү аймгийн хэмжээнд нийт 241 тохиолдол бүртгэгдэж, 85 иргэн бүрэн эдгэрээд байна.

Холбоотой мэдээ