Бразилд Христийн хоёр дахь том хөшөөг босгож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-12 10:13:03

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Interfax/. Жуулчдын хамгийн их үзэж сонирхдог Рио-де-Жанейро дахь алдарт Аврагч Христийн хөшөөнөөс илүү өндөр хөшөөг Бразилын Энкантадо хотод босгож байна.

Хөшөөний өндөр нь 43 м байх бөгөөд баригдаж дууссанаар дэлхийн хамгийн өндөр гурав дахь Христийн хөшөө болох аж. Одоогоор дэлхийн хамгийн өндөр Христийн хөшөө Индонезид байдаг ба өндөр нь 52.2 метр хүрдэг бол түүний араас Польшид байдаг 52.5 метрийн өндөртэй хөшөө хамгийн өндөрт тооцогддог байна.

Шинээр баригдаж буй хөшөө нь дотроо жуулчдад зориулсан лифттэй байх бөгөөд жуулчид 40 метрийн өндрөөс алсыг харах боломжтой аж. Хөшөөний гар болон толгойн хэсгийг өнгөрсөн долоо хоногт залгажээ.

Хөшөө босгох ажлыг 2019 онд эхлүүлсэн хэдий ч уг санааг анх гаргасан хотын дарга Адроальдо Конзатти коронавирусний хүндрэлийн улмаас нас баржээ. Удалгүй түүний хүү энэ ажлыг гардан авч, Христийн анд нөхдийн холбоотой хамтран барилгын ажлыг энэ ондоо багтаан дуусгахаар төлөвлөж байгаа аж. 

Холбоотой мэдээ