Цэргийн алба хаагчид ар гэрийнхэнтэйгээ цахимаар уулзав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хугацаат цэргийн алба хааж байгаа цэргүүдийг ар гэрийнхэнтэй нь цахимаар уулзуулав.
Улс орон даяар цар тахлын халдварын нөхцөл байдал амаргүй байгаатай холбогдуулан тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Зэвсэгт хүчний 032, 339 дүгээр анги, Хилийн 0214, 0130 дугаар ангиудтай хамтран эдгээр ангиудад хугацаат цэргийн алба хааж байгаа цэргийн алба хаагчдыг ар гэрийнхэнтэй нь цахим уулзалт зохион байгууллаа. Тэдний ар гэрийнхэнд анги, салбарын удирдлага, хамт олон болон орчин нөхцөлийг нь танилцууллаа.
Дайчдын ар гэрийнхэн цэргүүдэд хамт олонтойгоо эвтэй байж, албаа нэр төртэй хаахыг захиж байлаа.