Үндэсний Статистикийн хороо Зүүн Азийг төлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-09 12:50:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хороо нь 2021-2022 онд Тогтвортой хөгжлийн зорилгын үзүүлэлтийн агентлаг хоорондын шинжээчдийн бүлгийн гишүүнээр Зүүн Азийг төлөөлөн ажиллахаар болжээ.


Ингэснээр "Тогтвортой хөгжлийн зорилт" үзүүлэлтийн аргачлалын боловсруулалт, олон улсын үзүүлэлтийг илүү боловсронгуй болгоход оролцож, өөрсдийн чадавхыг дээшлүүлэх боломж бүрдэх аж.


Үндэсний Статистикийн хороо нь НҮБ-ын АНДЭЗНК-ын Статистикийн хорооны товчооны 2020-2022 оны гишүүнээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд НҮБ-ын АНДЭЗНК-ын Статистикийн хорооны товчооны хуралд ҮСХ-ны дарга Б.Батдаваа цахимаар оролцов.


Хурлаар “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөр хэрэгжүүлэхэд статистикийн түншлэл, хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалтаар хангах, чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Дээд түвшний бүлэг (HLG-PCCB), Тогтвортой хөгжлийн зорилгын үзүүлэлтийн агентлаг хоорондын шинжээчдийн бүлэг(IAEG-SDG)-ийн гишүүнчлэлийг хэлэлцэв.


ҮСХ нь Дээд түвшний бүлгийн гишүүнээр 2015-2019 онд, 2019-2020 онд хамтран даргалагчаар ажиллаж, тус бүлгийн 14 дүгээр уулзалтыг 2019 оны 5 дугаар сарын 22-25-нд Улаанбаатарт зохион байгуулж байлаа.

 

Холбоотой мэдээ