БНХАУ сансрын тав дахь буудлаа барина

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2021-04-08 15:30:22

ШАНХАЙ. /TASS/. БНХАУ-ын Жэзян мужийн Шяншань хошууны Нинбо хотод дахин нэг сансрын буудал барихаар төлөвлөж байгаа тухай "Жунго хантяньбао" сонин мужийн засгийн газрын эх сурвалжаас эш татан мэдээлжээ.


Энэхүү төсөлд нийт 20 тэрбум юань буюу 3 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулна. Нийт 67 хавтгай дөрвөлжин км талбайд байрлах уг буудал хөөргөх талбай, удирдлагын төвөөс гадна, угсралт-туршилтын цогцолбортой байх аж. Сансрын буудлыг ашиглалтад оруулсны дараа жилд 100 хүртэл арилжааны хөөргөлт хийх боломжтой болох гэнэ.


Одоогийн байдлаар Хятад улс эх газартаа Зюцюань /баруун хойд Ганьсу муж/, Тайюань /хойд Шаньси муж/, Сичан /баруун өмнөд нутгийн Сычуань муж/ гэсэн гурван сансрын буудалтай. Арлын Хайнань мужийн Вэнчан хотод бас нэгэн сансрын буудал байдаг. Шяншаний хөөргөх шинэ талбай нь ойролцоогоор Сичан буудлын хөөргөх талбайтай ижил өргөрөгт байрлах аж.




Холбоотой мэдээ