Дулааны зуух шинээр угсарч байна

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-04-06 09:27:10

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам Шивээговь сумын "Илчлэг шивээ" ОНӨҮГ-т шинээр суурилуулж буй зуухны ажилтай танилцлаа.

Өнгөрсөн оны 10 дугаар сард DZL-2.8  загварын хоёр зуух шинээр тавьж угсран ашиглалтад оруулж байсан бол одоо 2мвт-ын хоёр зуух нэмж угсарч байна.

Зуухыг ашиглалтад оруулснаар дулаан үйлдвэрлэх хүчин чадлыг сайжруулж, хэрэглэгчдэд хүрэх халаалт нэмэгдэнэ гэж албаныхан үзэж байна.

Холбоотой мэдээ