Орон гэргүй иргэдийг 2-3 хоногт багтаан вакцинжуулахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-04-05 13:52:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон ОБЕГ, ХӨСҮТ-ийн удирдлагууд өнөөдөр хуралджээ.


Хуралдаанаар коронавирусний вакцинд хорих анги, саатуулах байр болон асрамжийн газарт байгаа иргэдийг нэн даруй хамруулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон гэргүй иргэдийг 2-3 хоногт багтаан вакцинд хамруулах, аймгууд руу вакцины хүргэлт, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгчээ.


Ташрамд дурдахад, Монгол Улс энэ оны хоёрдугаар сарын 23-наас хойш 376 373  хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

Холбоотой мэдээ