Сүхбаатар аймагт 1200 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-15 15:49:48

Сүхбаатар аймгийн хэмжээнд 6 настай1275 хүүхэд  2016-2017 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн суралцах юм байна. Харин Баруун-Урт хотын хувьд дөрвөн сургуулийн 14 ангид нийт 472 хүүхэд 1-р ангид элсэн суралцана.

Нийт хүүхдүүдийн 99 хувь нь цэцэрлэгээр дамжсан учраас мэдээллийн бааз болоод сургалт хүмүүжлийн ажил явуулахад дөхөм байгааг хэлж байгаа юм. 

Аймгийн төвийн дөрвөн сургууль дээр өдөр бүр бүртгэл явагдаж байгаа ч одоогоор хангалтгүй түвшинд байгаа ажээ. Иргэд бүтгэлийн хугацаа дууссаны дараа бүртгүүлэх гэж сургууль болоод багш ажилчдад хүндрэл учруулдаг гэдгийг албаны хүн хэлж байсан юм.

Баруун-Урт хотын 1-р бүрэн дунд сургуулийн бүртгэл эхлээд 7 хонож байгаа бөгөөд 65 хувьтай явж байгааг тус сургуулийн сургалтын менежер Т. Болортуяа хэллээ .

Т. Одончимэг

Холбоотой мэдээ