БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-03 15:17:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмед Язалыг бүрэн эрхийнх нь  хугацаа дуусан нутаг буцаж байгаатай холбогдуулан уулзаж, хүндэтгэлээ илэрхийлэв.


Элчин сайд Ахмед Язал өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол, Туркийн нийгэм, эдийн засаг, соёлын харилцаанд жинтэй хувь нэмэр оруулж, хамтран ажилласан юм.


Түүнчлэн, БНТУ-ын нийслэл Анкара хотноо 2018 оны 3 дугаар сарын 7-нд “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон БНТУ хоорондын хэлэлцээр” байгуулах үйл ажиллагаанд санаачилга гарган, бүх талаар хувь нэмэр оруулсныг С.Зулпхар онцлон тэмдэглэлээ.


Элчин сайд Монгол Туркийн харилцаанд цаашид ч анхаарч, хувь нэмэр оруулахаа илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ