Аймгийн Сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнээр байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Сонгуулийн
ерөнхий хорооны 2021 оны 40 дүгээр тогтоолоор Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион
байгуулах аймгийн Сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнээр байгуулсан.
Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны даргаар
аймгийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Хуралайг томилсон
байна.
Нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын ахлах
мэргэжилтэн Ө.Тиянах, гишүүнээр аймгийн
ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга
Д.Ербол, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Наранбаатар, Улсын бүртгэлийн
хэлтсийн дарга Т.Заманбек, Татварын хэлтсийн дарга Т.Фестивал, аймгийн ЗДТГ-ын ахлах мэргэжилтэн Т.Ариунцэцэг, ИТХ-ын ажилтан
Н.Айдолда нар ажиллана.
Аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан өнөөдөр Сонгуулийн
хорооны тамга, албан бланкыг гардуулан өгч, сонгуулийг бүх шатанд халдвар
хамгааллын дэглэмийг баримтлан хуулийн хүрээнд шударга зохион байгуулахыг
хүслээ.