Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эмч нарыг “Говьсүмбэрийн төлөө медаль”-иар шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-04-01 12:00:37

Говьсүмбэр/МОНЦАМЭ/.Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны 05 дугаар тогтоолоор эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эмч нарыг “Говьсүмбэрийн төлөө медаль”-иар шагналаа.

Шүдний эмч Д.Төгсмөнх, хүүхэд өсвөр үеийн эмч С.Чулуунцэцэг, Чанарын албаны дарга, халдвартын эмч С.Болорцэцэг, хүүхдийн эмч С.Уранбилэг, мэс заслын эмч Д.Наранбаатар, дүрс оношлогооны эмч Д.Тунгалаг  нар шагнуулжээ. Мөн аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батзам, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг нар аймгийн эмч нарын төлөөлөлтэй цахимаар уулзаж эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлууд болон цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон байна.

Холбоотой мэдээ