Статистикийн мэдээлэл боловсруулах систем бүтээх төсөл амжилттай хэрэгжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ухаалаг засаг төслийн хүрээнд санхүүжүүлсэн статистикийн мэдээлэл боловсруулах - SPS систем бүтээх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банк хамтран Үндэсний
Статистикийн хорооны мэдээлэл боловсруулах хүчин чадлыг нэмэх, асар их дата урсгалыг зөв зохион
байгуулах зорилгоор төслийг
хэрэгжүүлсэн юм.
“Статистикийн мэдээлэл боловсруулах – SPS” системийг GSBPM
олон улсын стандартад нийцүүлэн “Ай
Ти Зон”, “Новелсофт” компанийн инженер техник, хөгжүүлэлтийн баг, дата аналитикийн
багтай хамтран хөгжүүлжээ.
Програм хангамж, дата
аналитикийг хослуулан хүч хавсран хөгжүүлсэн энэ систем нь статистик тоон мэдээг
өрх,аж ахуйн нэгжээс цуглуулахаас
эхлээд ҮСХ-ны www.1212.mn сайтад дүрсэлж үзүүлэх бүх дамжлагыг
автоматжуулан, аль болох хүний оролцоог багасгаснаараа онцлог аж.
Түүнчлэн автоматжуулалтыг нэвтрүүлснээр шинэ мэдээ гаргахад тус
бүрт нь код бичих, нэвтрүүлэх
зэрэг үйл ажиллагааг халснаар цаг, хугацааг хэмнэжээ. Ингэснээр төрийн бодлого
шийдвэр тодорхойлогч, бизнес эрхлэгчид датад суурилсан оновчтой шийдвэр гаргаж, илүү олон хүн статистик
мэдээллийг түргэн шуурхай хүргэх
боломжтой болж байна.
ҮСХ хороо
нь өгөгдөл буюу дата боловсруулах үйл ажиллагаа явуулдаг хамгийн том
байгууллага. Орон даяар нийт 1807 баг, хороо, 330 сум, 40 орчим төрийн
байгууллагаас 38 салбарын 400 гаруй мэдээг нэгдсэн санд цуглуулж, дата боловсруулах ажлыг жил улирал,
сарын давтамжтай хийдэг.