Путин, Меркель, Макрон нар утсаар ярьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /RT/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нартай мягмар гарагт утсаар ярьжээ.
Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, талууд хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, коронавирусний цар тахалтай тэмцэхэд хүчин чармайлтаа нэгтгэх ажилд онцгой анхаарал хандуулахаар болсон байна.
Түүнчлэн ОХУ, Европын Холбооны /ЕХ/ харилцааны байдлыг хэлэлцсэн байна. Хэрэв харилцан сонирхож байгаа бол ЕХ-той улс төржөөгүй хэвийн харилцааг сэргээхэд бэлэн байгаагаа Оросын тал дахин илэрхийлжээ.