Австрали Оросын компаниудад хориг арга хэмжээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-03-30 09:13:44

МОСКВА. /RIA Novosti/. Австрали улс Крымийн гүүрний барилгатай холбоотой ОХУ-ын дөрвөн компани, нэг иргэнд хориг арга хэмжээ авсныг тус улсын Гадаад хэргийн сайд Мэрис Пэйн мэдэгдэв.


Хоригийг Канад улсын хориг арга хэмжээтэй уялдуулан авсан болохыг мэдэгдэлд тэмдэглэжээ.


“Австрали улс Крымийн гүүрний төмөр замын хэсгийг барьж, ашиглалтад оруулсан ОХУ-ын дөрвөн компани, нэг иргэнд санхүүгийн хориг арга хэмжээ, нэвтрэх хязгаарлалт тогтоов" гэж Австралийн Гадаад хэргийн яамны цахим хуудаст байрлуулсан хэвлэлийн мэдээнд дурдсан байна.


Холбоотой мэдээ