Өмнөговь боловсролын салбарын хөрөнгө оруулалтаараа улсад тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-15 03:51:55

Өмнөговь аймаг нь боловсролын салбартаа сүүлийн гурван жилийн хугацаанд 38,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Ингэснээр улсдаа уг салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн байга болоод байгаа юм.

Дээрх нийт хөрөнгө оруулалтын 27,4 тэрбумыг орон нутгийнхаа хөрөнгө оруулалтаар шийдвэрлэжээ.

Нийт 1300 хүүхдийн багтаамжтай 7 цэцэрлэг, 1840 хүүхдийн багтаамжтай хоёр сургууль, 180 хүүхдийн хоёр дотуур байрыг шинээр барьж ашиглалт оруулаад байна. Мөн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон анги танхимуудыг бий болгоод байгаа юм. Ингэснээр суурь боловсролын хамран сургалтыг 100 хувьд хүргэж, сургуулийн өмнөх боловсролд хүүхдээ өгөх гэж аав ээжүүд нь үүрээр дугаарлаж зогсдог байсан цагийг ардаа гээжээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ