Бээжинд хүчтэй шороон шуурганы улмаас аюулгүй байдлын арга хэмжээг нэмэгдүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-03-28 11:53:18

БЭЭЖИН. /Xinhua/. Ням гаргийн өглөө хүчтэй шороон шуурга дэгдсэнтэй холбогдуулан Бээжин хотын эрх баригчид аюулгүй байдлын арга хэмжээг нэмэгдүүллээ гэж Хятадын нийслэл хотын захиргааны хэвлэлийн алба мэдээлжээ.


Бээжингийн цаг уурын албанаас мэдээлснээр, шороон шуурганы улмаас зам дээр үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам тээврийн осол гарах эрсдэлийг нэмэгдүүлжээ. Мөн хотын агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэж, зөвшөөрөгдсөн хэмжээнээс арав дахин давсан байна.


Бээжингийн эрх баригчид “ойрын хэдэн цагт гудамжинд өнгөрөөх хугацаагаа багасгахыг” иргэддээ зөвлөжээ. Ахмад настан, хүүхдүүд, амьсгалын замын өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг хатуу зөвлөж байна.


Холбоотой мэдээ