Задгай талбайд худалдаа эрхэлдэг 4700 иргэнийг вакцинд хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-03-27 19:51:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Нарантуул, Баялаг ундраа, Дүнжингарав худалдааны төвийн ажилтай өнөөдөр танилцлаа.


Коронавирусний нөхцөл байдал хүндэрч, өдрөөс өдөрт халдвар нэмэгдсээр байгаа. Тиймээс ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссыг төлөөлөн “Хөл хорио тогтоохгүй байж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад худалдааны салбарынхан болон худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж болзошгүй эрсдэлээс хамтдаа урьдчилан сэргийлэхийг уриаллаа.


Нарантуул олон улсын төвд 8000 орчим түрээслэгч худалдаа, үйлчилгээ эрхлэн иргэдэд үйлчилж байгаагаас задгай талбайд худалдаа эрхлэгч 4700 орчим иргэн вакцинжуулалтад хамрагдах хүсэлт гаргажээ. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан задгай талбайн худалдаа эрхлэгчдийг хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэж үзэн хүсэлтийг холбогдох газруудад уламжилж, нэн даруй буюу энэ сарын 30-нд  вакцин хамруулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэв.

Холбоотой мэдээ