Баян-Өлгий аймагт ноолуур 90-95 мянган төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-25 15:26:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнөөдрийн байдлаар 1 кг ноолуур чанараасаа хамааран 90-95 мянган төгрөгийн үнэтэй байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 35 мянга орчим төгрөгөөр өндөр ханш юм.

Тус аймгийн хувьд газар зүй, цаг уурын онцлогоос хамааран ноолуур хараахан гарч эхлээгүй байна. Цаг агаар дулаарч малчид ямаагаа самнаж эхэлсэн үед нийлүүлэлттэй холбоотой ханшид өөрчлөлт орж магадгүй хэмээн түүхийн эдийн ченж нар хэлж байна.   

Холбоотой мэдээ