“Geely” цахилгаан автомашины брэнд байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-03-24 17:39:07

ХАНЖОУ. /Xinhua/. Хятадын автомашин үйлдвэрлэгч “Geely” компани цахилгаан автомашины шинэ брэнд байгуулна гэдгээ мягмар гарагт мэдэгдлээ.


Zeekr” нэртэй шинэ брэндийг “Geely Auto” болон тус компанийн эцэг групп “Geely Holding” хамтран байгуулах бөгөөд 51, 49 хувийн хувьцааг нь тус тус эзэмших ажээ.


“Шинэ брэндийн эхний загварын автомашиныг энэ оны дөрөвдүгээр сарын 21-28-нд болох Шанхайн автомашины үзэсгэлэнгийн үеэр танилцуулж, дөрөвдүгээр улирлаас нийлүүлнэ” гэж “Geely Auto” мэдэгджээ.


Zeekr” ирэх таван жилийн хугацаанд жилд наад зах нь нэг шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх зорилт тавьжээ.


Geely Holding” группийн тэргүүн Ли Шуфугийн мэдээлснээр, шинэ брэнд эрчим хүчинд хэмнэлттэй, шинэ эрчим хүчний автомашинууд болон ухаалаг тээврийн хэрэгслүүдийг үйлдвэрлэхэд түлхүү анхаарахаар төлөвлөж байгаа ажээ.


Мөн “Geely Holding” 2010 онд худалдан авсан “Volvo” компаниа 2030 он гэхэд бүрэн цахилгаан автомашин үйлдвэрлэгч болгоно гэдгээ саяхан мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ