Залуучуудын нээлттэй төв тэдэнд суралцах боломжийг олгодог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Загвар төвөөр он гарсаар 70 гаруй залуучууд үйлчлүүлээд байна.
Энэ төв нь ажилгүй болон бизнесээ эхлэх гэж байгаа залуус бизнес төлөвлөгөө боловсруулах, мэдээлэл солилцох, тэдэнд шинэ бизнесийн гараа эхлэх боломжийг нээж өгөх зорилготой анх байгуулагджээ. Өнгөрсөн онд тус төвөөс залуучуудад зориулан 9 төрлийн бизнес шинэ санаа өгөх, мэргэжил, ур чадварын сургалтыг зохион явуулжээ.
Тус төвийн
сургалтад давхардсан тоогоор 260 гаруй залуус хамрагдсан байна. Ажил
идэвхтэй хайж байгаа залуучуудыг ажил олоход нь туслах, дэмжлэг үзүүлэх,
зөвлөх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, ажил хайгчийн бүлгийн сургалт, үйл
ажиллагаанд хамруулах замаар тэдний ур чадварыг хөгжүүлэх, гарааны бизнес
эрхлэх боломжийг манай төв олгодог. Хэдийгээр цар тахлын хөл хорио, дэглэмтэй
байгаа хэдий ч ариутгал халдваргүйтгэлээ чанд сахин өөртөө үйлчлэх нээлттэй
оффисоо ажиллуулж байгаа. Энэхүү оффисыг
залуучууд 09.00-18.00 цаг
хүртэл ашиглаж, бие биеэсээ суралцах боломжтой юм.
Өнөөдрийн байдлаар нээлттэй оффист
30 гаруй залуус суралцаж байна. Харин идэвхтэй ажил хайж буй 40 орчим залуучууд бүртгэлтэй байна гэж Залуучуудын
хөдөлмөр
эрхлэлтийг
дэмжих
Загвар
төвөөс мэдээлэв.