Нийт 4781 толгой том мал зүй бусаар хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-03-16 12:57:55

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймагт энэ оны хоёрдугаар сарын байдлаар 4781 толгой том мал зүй бусаар хорогджээ. Үүнийг өмнөх оны мөн үетай харьцуулбал 13.7 дахин өссөн байна.

Мал зүй бусаар хорогдсон шалтгааныг нь малын бэлчээрийн даац хэтэрсэн, зуншлага тааруу байснаас өвс ногоо гараагүй, хэт хуурайшилт, цаг агаарын нөхцөл байдал болон малчдын хариуцлагаас болсон гэж албаныхан тайлбарлав.

Говьсүмбэр аймаг 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 452.2 мянган толгой мал тоолуулаад байна.

Холбоотой мэдээ