Алга болсон иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-15 21:33:56

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Уулбаян суманд нэг иргэн алга боллоо гэх дуудлага аймгийн ОБГ-т 3 дугаар сарын 15-ны өдрийн 12.00 цагт иржээ. Улмаар зургаан албан хаагчийн бүрэлдэхүүнтэй эрэн хайх аврах бүлэг одоогоор тус иргэнийг нисдэг камер болон эрэлч нохойны тусламжтайгаар хайж байгаа аж.

Тухайн иргэн нь 20 настай, сэтгэцийн өвчтэй аж. Уулбаян сумын төвд амьдардаг бөгөөд 3 дугаар сарын 14-ний 20.00 цагт гэрээсээ гарсан байна. Сумын төвийн ажлын хэсэг гэр бүлийнхэнтэй нь хамтран хайгаад олоогүй учир ийнхүү өнөөдөр аймгийн ОБГ-т мэдэгджээ. 


Холбоотой мэдээ